2026 ОНЫ 05 САРЫН 19, МЯГМАР ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

• Онцлох

ЕСӨНБУЛАГ, ЦОГТ СУМДЫН "ЗАСАГТ ХАНЫ ХОТ АЙЛ ЗУСЛАН"-ГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

Аймгийн Засаг дарга Г.Чинбатын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “ЗАСАГТ ХАНЫ ХОТ АЙЛ” гэр зуслан 2025 оны 06 дугаар сарын 20-ноос эхлэн 2 ээлжээр зохион байгуулагдана. 🎈🩸 Иймд хүүхдүүд та бүхнийг “ЗАСАГТ ХАНЫ ХОТ АЙЛ” гэр зусландаа "ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ"-гээр амрахыг УРЬЖ байна. Зуслан 2 ээлжээр хүүхдүүдийг амраана. 🫰 2025 оны 06 дугаар сарын 20-ноос 27-ны өдөр 🫰 2025 оны 06 дугаар сарын 28-ноос 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд. 👈 Есөнбулаг сумын зуслан Рашаант багийн нутагт "Зуслангийн салаа"-нд гарах бөгөөд хүүхдүүд та бүхэн Монгол ахуй соёл, зан заншилтай танилцаж, шинэ найз нөхөдтэй болж, нэгэн цаг үеийг дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсч байвал зусландаа амжиж бүртгүүлээрэй. 👈 Цогт сумын зусланд 93062525, 96110199 утсаар холбогдон бүртгүүлээрэй. ЖИЧ: “Засагт ханы хот айл гэр зуслан”-д 10-15 насны хүүхдүүд амрах бөгөөд бүртгүүлэхээр ирэхдээ асран хамгаалагчийн гэрээг байгуулж, гэнэтийн ослын даатгалын бэлэн 5000 төгрөгтэй ирж бүртгүүлэн ГЭР ЗУСЛАНДАА амраарай. 🩸ХҮҮХДҮҮД ТА БҮХЭН ДАРААХ ЗҮЙЛСИЙГ БЭЛТГЭЖ ЗУСЛАНДАА АМРААРАЙ🩸 1. Шүдний оо, сойз 2. Нүүр гарын саван, алчуур 3. Шампунь 4. 00-ын цаас 5. Нойтон салфетка 6. 2 ээлжийн нимгэн хувцас 7. 2 ээлжийн дулаан хувцас 8. Монгол дээл, бүс 9. Нарны малгай 10. Борооны цув 11. Усны гутал 12. Цагаан хэрэглэл эсвэл мишок 13. Ариун цэврийн хэрэгсэл /эмэгтэй хүүхэд/ 14. Хувийн аяга

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ЗАСАГТ ХАНЫ ХОТ АЙЛ” ГЭР ЗУСЛАН

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН “ЗАСАГТ ХАНЫ ХОТ АЙЛ” ГЭР ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР — with Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар and Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар.

Дэлгэрэнгүй »

Мэдээ мэдээлэл

“Хамтын оролцоо - Тэгш боломж” хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн анхдугаар зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Г.Чинбатын ивээл дор зохион байгуулагдлаа
2026/05/13
Говь-Алтай аймгаас дүдү машины улсын уралдаанд анх удаа оролцож, бахдам амжилт үзүүллээ. 👏👏
2026/05/09
Хүүхэд, багачуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, орон нутгийн хөгжилд хөвгүүдийн оруулах бүтээлч санал, санаачилгыг дэмжин тэдний дуу хоолойг сонсож шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хөвгүүдийн оролцоог дэмжиж, үе тэнгийнхэндээ манлайлалыг бий болгох зорилгоор “Эх орны хөгжилд хөвгүүдийн оролцоо” хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагаас Хүүхэд, залуучуудын ордны “Мазаалай” театрт зохион байгууллаа.
2026/05/07
Хүүхэд багачуудад математик, инженерчлэлийн суурь мэдлэг олгох, техник сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйн шинийг санаачлагч бүтээгчдийг төлөвшүүлэх, хүүхдүүд өөрсдийн гараар машин бүтээснээр асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, бүтээлчээр сэтгэх зэрэг STEAM (Science, Technology, Engineering, Arts, Mathematics) ур чадваруудад суралцуулах зорилгоор “Дүдү машин”-ы аймгийн аварга шалгаруулах уралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
2026/04/29
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх сургалтад идэвхтэй хамрагдаж, Боловсролын газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгуулж буй “Үе тэнгийн дээрэлхэлтээс чөлөөлье” аянд нэгдлээ. 👏
2026/04/29
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Хүний эрхийн үндэсний комисс, Говь-Алтай аймаг дахь Хууль зүйн туслалцааны төв хамтран “Хуулийн нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.
2026/04/27

Зөвлөмж зөвлөгөө

🟣Хүүхэд эсэн мэнд амьдрах, нийгмийн амьдралд оролцох, хамгаалуулах, хөгжих эрхтэй.
#Хүүхэд_хайр_ирээдүй
2025/09/22
2025/08/27
2025/07/26
2025/07/25
2025/07/02
👉Зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдэдээ тавих анхааралаа сайжруулж эрсдэлээс урьдчилан сэргийлцгээе.🤱☀️
2025/06/10

Агентлагын мэдээ

2026/04/30
2026/04/29
2026/04/28
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23
2026/04/22
2026/04/21
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраад Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжилт, нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсоноороо онцлогтой. Тиймээс Монгол Улсын хүний хөгжлийн суурь салбар болох хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, тулгамдаж байгаа асуудал, саад бэрхшээлийг ойлгон мэдээлэл, шийдэлтэй байж, бодлого болон хэрэгжилтийн түвшинд хамтдаа нэгдэн ажиллах олон эмэгтэй гишүүд байгааг УИХ ын гишүүн, бүлгийн дарга А.Ундраа онцоллоо.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан: Аливаа асуудлын талаар УИХ гишүүдэд цогц ойлголт мэдээлэл өгөх нь маш чухал ач холбогдолтой. Хүүхэд, гэр бүлийн салбарыг сонирхож хамтран ажиллах бүх гишүүд, байгууллагад манай салбар нээлттэй байх болно гэв.
2026/04/17
🔹 Хүүхдийн хөгжил, хүмүүжлийн орчныг чанартай түвшинд хүргэх, багш нарын арга зүй, ур чадварыг сайжруулахад чиглэсэн зуслангийн бүлгийн удирдагч бэлтгэх сургалт 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Олон Улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдана.

🔹 Сургалтын онцлог: Олон улсын туршлага, стандарт (MNS 5633:2023)-д нийцсэн, практикт суурилсан, оролцоонд тулгуурласан бодит нөхцөлд дадлага хичээл, багийн болон бүлгийн ажлаар суралцах.

🔹 Сургалтын үндсэн агуулга:

• Хүүхдийн зуслангийн стандарт, аюулгүй ажиллагаа

• Бүлгийн удирдагчийн үүрэг, манлайлал

• Хүүхдийн нас сэтгэлзүйн онцлог

• Эрсдэлийн менежмент, анхны тусламж

• Хөтөлбөр төлөвлөлт, өдөр тутмын үйл ажиллагаа

• Тоглоом, идэвхжүүлэлт, багийн ажил

• Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах арга зүй

🔹 Хэн хамрагдах вэ?

• Зуслангийн бүлгийн удирдагч болох сонирхолтой оюутан залуус

• Багш, ажилтан, сайн дурынхан

• Хүүхдийн хөгжил, боловсролын салбарынхан

🔹 Та юу эзэмших вэ?

• Хүүхэдтэй ажиллах мэргэжлийн арга зүй

• Аюулгүй байдлыг хангах чадвар

• Бүлэг удирдах манлайллын ур чадвар

• Зуслангийн үйл ажиллагааг бие даан зохион байгуулах чадвар
Амжилттай төгсөгчдөд албан ёсны гэрчилгээ олгоно. Төлбөр: 380,000

Бүртгүүлэх линк:
2026/04/15

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Говь-Алтай аймаг Есөнбжлаг сум, Жинст баг, Хөгжлийн 1400/14

Холбоо барих:
Утас: 70483371:
Цахим шуудан: govialtai@cfga.gov.mn

© 2025 он. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.